Нэр дэвшигчид нь намаа “чимэх” сонгуулиас эвслийн засгийн газар төрөх үү

Нэр дэвшигчид нь намаа “чимэх” сонгуулиас эвслийн засгийн газар төрөх үү

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нэг онцлог бий. Өмнө дурдаж байсан нэг онцлог бий. Өмнө дурдаж байсан даа, “…Намууд нэлэнхүйдээ нэр муутай байна” гэж. Энэ нь 2024 оны сонгуулиар намын жагсаалтын тухай ойлголтын тухайд “нэмэгдэхүүний байр солигдсон”-той адилхан болж байгаа юм. 2023 оны хавар Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилгыг “…Намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улстөрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай” хэмээн УИХ-ын гишүүдийн тайлбарлаж байсан. Тэгвэл, намын нэрээр сонгогдох агуулга бүхий жагсаалтаар авах саналын хувь хэмжиж энэ удаад намын чансаанаас бус нэр дэвшигчдийн чадал чадвараар хэмжигдэнэ. Жагсаалтад хэнийг оруулна, түүнтэй дүйцсэн санал, дэмжлэг хүртэнэ. Гэхдээ “…Аль ч нам үнэмлэхүй ялалт байгуулахгүй” гэсэн прогнозыг ажиглагчид, судлаачид хэлж байна. Тодруулбал, УИХ-ын 2024 оны 126 мандаттай сонгуулийн үр дүнгээр 50+1 буюу 64-өөс илүү суудал авсан нам олонх болно. Ийм санал хүртсэн нам нь Засгийн газраа байгуулах эрх олж авна. Гэвч аль нам ийм тооны суудал авч чадах вэ. Ер нь бол дээр дурдсанчлан судлаач, ажиглагчид “…Энэ удаад эвсэж Засгийн газар байгуулна” гээд байгаа юм. Мэдээж энэ “эвсэл”-д МАН, АН, ХҮН-ыг багтааж байна. Харин сонгуулийн дүн яаж гараад, дараа нь ямар процессоор эвсэж хамтрах тухайд ярих нь арай эрт байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан