Сүүлийн арван жилийн хугацаанд 1044 хүн усанд осолдож нас баржээ

Сүүлийн арван жилийн хугацаанд 1044 хүн усанд осолдож нас баржээ

 

Туул голд энэ сарын 22-ны өдөр зургаан настай хүүхэд живсэн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Энэ мэт хүүхэд гол, тогтоол ус, нуурт осолдож нас барсан тохиолдол олон гарч байна. Энэ нь эцэг эхийн хайхрамжгүй, хэнэггүй байдалтай шууд холбоотой. Томчуудын хэнэггүй зан нь өөрсдийг нь ч эрсдэлд оруулсаар байгаа юм. Баяр наадмын таван хоногийн амралтаар гэхэд Улсын хэмжээнд 24 хүн усанд осолдож нас барсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Үүний ес нь хүүхэд байв. Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, сануулсаар байтал гол усанд орж осолдож амь насаа алдсаар. Энэ он гарсаар Улсын хэмжээнд 74 хүн усанд осолдож нас барсны 14 нь хүүхэд байжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 3.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд /2014-2023/ 1044 хүн усанд осолдож нас баржээ.

Тодруулбал, 2014 онд –100, 2015 онд-94, 2016 онд-141, 2017 онд-112, 2018 онд-108, 2019 онд-82, 2020 онд-121, 2021 онд-135, 2022 онд- 85, 2023 онд-66 хүн тус тус усны ослоор амь насаа алдсан байна.

Эдгээр хүмүүсийн дийлэнх 10-21 насны залуучууд байсан аж. Судалгаагаар усанд осолдсон нийт иргэдийн 67.4 хувь нь эрэгтэйчүүд байжээ.

Албаныхны хэлж байгаагаар, Иргэд хэлж сануулсаар байтал архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл би сэлж чаддаг гэж ус руу ороод амь насаа алдаж байна гэв.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан