ЖОРООР болон ЖОРГҮЙ олгох эмийн жагсаалтыг ИНГЭЖ хараарай

ЖОРООР болон ЖОРГҮЙ олгох эмийн жагсаалтыг ИНГЭЖ хараарай

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай шинэ хууль 2024 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна.

Иргэд эмийн санд худалдаалагдаж буй бүхий л эм, эмнэлгийн хэрэгсэл жороор олгогдож буй гэх мэдээлэлтэй байгаан улмаас төөрөгдөл үүсэж, эрүүл мэндийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүссээр байна.

Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байгааг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгоно гэдгийг мөн салбар яамны зүгээс мэдэгдээд буй. 

Зөвлөмж хүргэхэд, та эмийн сангаас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол ЭНД дарж жороор болон жоргүй олгох эмийн жагсаалтыг харах боломжтой. 
 

 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан