Пэнлай тагт яагаад ”Хүний ертөнц дэх диваажин”болсон бэ?

"Хүний ертөнц дэх диваажин"-ны тухайд бид "Шаньхайжин"хэмээх эртний номоос эхэлж дурдах ёстой.Уг номд “Пэнлай уул далайн дунд байрладаг”гэсэн үг байдаг.Тэр цагаас хойш Пэнлай нь далайд байрладаг гурван домогт уулын нэг болжээ.Ингээд Хятадын Жяодун хойгийн хойд захад уран зөгнөл, гайхалтай түүхүүд цуварч эхэлсэн байна.

2200 гаруй жилийн өмнө эрин үеийн анхны эзэн хаан Чинь Шыхуан зүүнш аялж байхдаа тэнгэрийн үзүүр дэх улаан гэрлийг олж хараад домогт гардаг Пэнлай уулыг эрж олсон хэмээн боджээ.Хожим нь Хан гүрний хүчирхэг эзэн хаан Ү Ди бурхан сахиулсанд мөргөх гэж арав гаруй удаа далайгаар аялсан боловч ямар ч хувилгаан сахиулсантай уулзаж чадаагүйдээ сэтгэлээр унасан тул өөрийн далайд гарсан газарт хот байгуулаад энэ газраа"Пэнлай" гэж нэрлэжээ.Энэхүү жижиг хот нь одоогийн Хятадын Шаньдун мужийн Пэнлай хот болох юм.Энэ домгийн ачаар "Далайд байрладаг сахиус уул" Пэнлай бодит амьдрал дээр хувилгаан дүртэй болж, тэр ч байтугай хожмын үеийн тоо томшгүй олон алдартнууд, яруу найрагчид энд ирж үлгэрийн оронд зочлохдоо энд хэмжээлшгүй их соёлын баялгийг үлдээжээ.Тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь Даньяшаний асгаа хадан дээр баригдсан Пэнлай асар тагт/Пэнлайгэ/болох юм.

Даньяшань уул нь бараг жилийн турш уул мананд бүрхэгддэг байсан учир уг уул болон уулан дээр байрлах Пэнлайгэний барилгыг цөөн хэд л удаа алсаас олж харах боломжтой ажээ.Ингэснээр Пэнлайгэ нь улмаар дагина сахиусны суудаг ордон шиг төрөгдүүлж,сүүлд нь "Найман сахиулсан далайг гаталсан" үлгэрийн бүх Хятадад тарахын дагуу Пэнлайгэг нэн илүү нууцлаг болгосон ажээ.

Үлгэр домог нь өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, уран зөгнөлтэй байдалтай боловч Пэнлайгэний сэтгэл татам байдал нь зөвхөн эдгээр сэтгэл хөдөлгөм домог төдийгүй түүх, соёлын баялаг хуримтлал, өргөн уудам уул, далайн байгалийн гоо үзэсгэлэнд бодитойгоор оршдог.

Мянга шахам жилийн түүхтэй Пэнлайгэг Хойд Сун гүрний 06-р онд (1061 он) Дэнжөү хотын захирагч Жү Чүюэ Тан гүрний үеийн загасчдын барьсан Лусын хааны сүмийг Данья уулын баруун талд нүүлгэж,энэхүү нүүлгэсэн сүмийн суурин дээр Пэнлайгэг барьсан гэдэг.Дараа нь Мин, Чин гүрний үеийн сэргээн засалт, өргөтгөлийн дараа Пэнлайгэ цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдүүдтэй уялдсан эртний барилгуудын цогцолбор болжээ.Мөн Пэнлайгэ нь эртний Хятадын дөрвөн алдартай асар тагтны нэг болсон бөгөөд "Жянбэй дэх 1-р цогцолбор"гэгдсэн байжээ.

Пэнлайгэ нь Саньчин танхим, Люйзү танхим, Тяньхөү ордон, Лусын хааны ордон, Митүө сүм, Пэнлайгэ зэрэг хэд хэдэн бүлгээс бүрддэг.Үүнд Пэнлайгэ нь 15 метр өндөртэй, хоёр давхар,найман өнцөгт дээвэртэй модон бүтэцтэй  гол барилга байж,Чин гүрний уран бичээч Те Баогийн бичсэн алтан бичээс байдгаараа хүмүүст тансаг мэдрэмж төрүүлдэг.Газарзүйн өвөрмөц байдлаас шалтгаалан эндхийн байгаль бүтэн жилийн дөрвөн улирлын өнгө сонирхох боломжтой бөгөөд нэг өдрийн дотор ч хувиралт ихтэй цаг агаарыг мэдэрч чаддаг боломжтой билээ.

Пэнлайд 10 “домогт”үзэгдэл байдаг бөгөөд "мираж" бол хамгийн  гайхамшигтай үзэгдэл болох юм.Жил бүрийн хавар, зуны зааг дээр тэнгэр цэлмэг, далайн ус тайван байх үед энэхүү үзэгдлийг олж харж болдог.Хойд Сун гүрний эрдэмтэн Шэнь Көү"Мэншибитань"-д олж харсан миражийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг:

-Дэнжөүгийн далай үргэлж үүл манан бүргэгдсэн байдаг бөгөөд байгалийн гайхамшиг болох миражийг олж хардаг.Хүмүүс эртний ордон харш,асар тагт,хот,хүн ард,морь унаа зэрэг зүйлийг тэнгэр дээрээс олж хадаг нь маш гайхалтай.

Хэдэн мянган жилийн турш Пэнлай арлыг биширч зорьж ирсэн яруу найрагчид болон алдартнууд тасарсангүй байсан ч арван хүн тутмын нэг, хоёр нь л мираж олж харан нүдээ баясгаж чаддаг байсан ч Пэнлай нутгийн уул усны тухай олон сайхан бүтээлүүдийг үлдээсэн нь Пэнлайд илүү соёлын сэтгэл татам байдлыг авчирсан байдаг.Пэнлайгээр аялахад павильон, танхим, коридор, ханануудын дундаас хос уянга, бичээс, чулуун хөшөөнүүд болон сийлбэрүүдийг маш олноор харах боломжтой ажээ.Түүний дунд Тяньхөү ордны урд танхимд байрлах "Шөү" гэсэн бичигтэй чулуун хөшөө нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байдаг. Уг чулуун хөшөөн дээрх үсгийг 118 настай Бомбын шашны их багш Чэнь Туань бичсэн гэдэг бөгөөд түүний бичсэн үсэг нь хүчирхэг, чөлөөтэй, дэгжин байдгаараа онцлог байдаг билээ.

Төв барилгаас холгүй орших Бифэнтин болон Үөбэйтин дотор уран бичлэгийн нандин чулуун сийлбэрүүд олон бий.Бифэнтинд 25 чулуун сийлбэр байдгийн 9 нь Дэнжөүгийн цэргийн удирдагч асан Юань Кэлигийн бичсэн "Миражийг сонирхсон нь"гэх шүлгээс сонгосон юм.Сийлбэрийн уран бичлэгийг Мин гүрний уран бичээч Дун Чичан бичсэн бөгөөд яруу найраг, уран бичлэг, нарийн сийлбэрийг маш сайн хослуулсан бүтээл гэж хэлж болно.Үөбэйтины дотор Хойд Сун гүрний алдарт яруу найрагч Сү Шыгийн гар бичмэл байгаагаараа маш үнэ цэнтэй юм.Сийлбэрийн нүүрэн талд "Ү Даозигийн уран зургийн тухай бичээс" гэсэн алдарт яруу найргийг сийлсэн байж, ар талд нь түүний алдарт шүлэг "Дэнжөү Хайшы"/Дэнжөүгийн мираж/-г сийлсэн байдаг.

Пэнлай тагтны бүтэц нь гоёмсог бөгөөд нарийлаг байж,модон нуруу,тэрчлэн бүх барилгад ямх хадаас ч хэрэглэсэнгүй байдаг.Яг Чин гүрний зохиолч Лю Э "Лао Цаны аяллын тэмдэглэл"-дээ: "Пэнлай асар тагт нь маш эрхэмсэг тансаг байж,маш сүр жавхаатай харагддаг.Баруун тийшээ харахад хот доторх олон мянган иргэдийн бодит амьдралтай танилцаж болох байж,зүүн зүг рүү харахад тэнгис далайн сүрлэг байдлыг мэдэрч чаддаг байна”гэжээ.Пэнлай нутагтай орчин үеийн нэрт зохиолч Ян Шүө мөн найраглал "Хай Шы"-д: “Та асар тагт дээрээс уудам далай,цэлмэг тэнгэрийг харахад л нүд баясах төдийгүй ямар зовнил ч дороо тайлагдаж тавиун болоод л явдаг ”гэж дүрсэлсэн байлаа.

 

Зохиогч: ГҮН ШИНЬШУАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: ЖИНЬ ЧАО СЭТГҮҮЛ
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан