Сүүлийн хагас зууны дотор төв банкууд хамгийн их хэмжээний алтыг өнгөрсөн жил худалдан авлаа гэж “Дэлхийн алтны зөвлөл” (WGC) мэдээлэв.
Санхүүгийн зах зээлд үнийн савчилт ихтэй, хөрөнгө байрлуулах аюул багатай талбар хайх зэрэг элдэв шалтгаан алтны халуурлыг өдөөж өгчээ. Европын улс төрийн байдал тогтворгүйжсэн нь бас энд нөлөөлсөн байна.
Алтны эрэлт 2018 онд 4 хувиар нэмэгдэн 4345,1 тонн болов. (2017 онд 4159,9 тонн) Гэтэл алтны санал нь зөвхөн 1 хувиар нэмэгдэж 4,490.2 тонн болсон байлаа.
“Даяарчлалын эдийн засаг удааширна, геополитикийн хурцатмал байдал нэмэгдсэн, санхүүгийн зах зээлийн үнийн савчилт зэрэг нь алтны эрэлтийг нэмэгдүүлсэн гол шалтгаан болов. Эрсдлийн аюул нь хөрөнгө оруулагчид ба төв банкуудыг ихээхэн түгшээж байгаа ба тэр нь мөддөө арилахгүй бололтой. Алт энэ жилд хөрөнгө оруулах тааламжтай эх сурвалж хэвээр байна хэмээн Дэлхийн алтны зөвлөлийн зах зээлийн газрын дарга Алистер Хьюитт тайлбарлав.
Алтны үнэ өнгөрсөн оны сүүлчээр дээд зэргийн өсөлтөө харуулсан ба түүний шалтгаан нь брекситын хүлээлт, үнэт цаасны зах зээлийн үнийн доошлолт, мөн АНУ-ын Холбооны нөөцийн систем нь мөнгөний бодлогоо зөөллөнө гэсэн хүлээлт байлаа. Шинэ оны эхний сард алтны үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүртэл нь нэмэгдлээ.
Алтыг хэт ихээр сонирхоход төв банкууд бас өөрийн хувь нэмрээ оруулсан. АНУ алтаас “долларын уяаг тайлсан” 1971 оноос хойш хамгийн их хэмжээний алтыг төв банкууд өнгөрсөн онд худалдан авсан байна. Төв банкнууд алт худалдан авахаа 74 хувиар нэмэгдүүлэн 651,5 тонн болгов. Тэр нь 1967 оноос хойших ажиглалтын түүхэнд хоёр дахь тохиолдол болсон бөгөөд өнгөрсөн онд Орос, Турк, Казахстан, Хятад, Польшийн банкууд алтан нөөцөө эрс нэмэгдүүлэв. Гулдмай ба зоосон дахь алтны эрэлт мэдэгдэхүйцээр нэмэгдэн 1090,2 тонн болов. Энэ секторын лидер нь Иран ба тэдний эрэлт нь 2018 онд 222 хувиар нэмэгдэж, 62 тонн болжээ. Төв банкууд ба хөрөнгө оруулагч нар алтан зоосыг ихээр худалдан авч байлаа. Энэ төрлийн худалдааны хэмжээ тав дахин нэмэгджээ!
Үнэт металлын эрэлт өнгөрсөн онд бараг нэмэгдээгүй 2200 тонн байлаа. Эрэлт Орос, Хятад, АНУ-д нэмэгдэж, Ойрхи дорнодод эрс буусан байна. Энэтхэгт ялимгүй буурлаа.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, төв банкнууд энэ жил эрэлтээ буулгахгүй ба Хятад, Энэтхэг хоёрт бараг адил төвшинд байх гэнэ. Энэ онд хятадууд 900-1000 тн алт худалдан авах бол энэтхэгчүүд 750-850 тн алт авна гэж шинжээчид хэлж байна.
М.Цогт