Хоёр чуулган нь Хятад улсын улс төрийн амьдралын томоохон үйл явдал төдийгүй гадаад ертөнц Хятад улсыг ажиглах, Хятадын ирээдүйн хөгжлийг ойлгох чухал цонх юм. 3-р сарын 5-ны өдөр XIV сонгуулийн БХАТИХ-ын III чуулган Хятадад суугаа гадаадын элчин сайдуудыг нээлтийн ёслолдоо урьсан байна. Тэдний анхаарал тавьж байгаа зүйл юу вэ? Тэд бас ямар ажиглалт хийсэн бэ? Хятадад суугаа Элчин сайд нар юу хэлэхийг сонсоцгооё.
Хоёр чуулганы тайлантай танилцаж, Хятадын хөгжлөөс дагаж суралцна
Хятадад суугаа гадаадын элчин сайд нар хоёр чуулганы нээлтийн ёслол дээр Ерөнхий сайд Ли Чны "Засгийн газрын ажлын тайлан"-г соносч, үндсэн агуулгыг ойлголоо. Тэдний үзэж буйгаар, Хятадын хоёр чуулганаас гаргасан шийдвэр нь Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нөлөөлөөд зогсохгүй, дэлхий дахинд ч гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно.
Панамаас Хятадад суугаа Элчин сайд Лекарро “Blue Hall Observer” сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:
- Хоёр чуулганд анх удаа оролцож байгаа бөгөөд өнөөдөр энд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Хоёр чуулганы механизм бидэнд гайхалтай сэтгэгдэл төрүүлж буй мөртөө олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж, бүх систем нь сайн ажиллаж чадаж байгаа нь сайшаалтай.
Танзаниас Хятадад суугаа Элчин сайд Омар “Blue Hall Observer”-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:
- Хоёр чуулган нь Хятадын ард түмэнд үндэсний төлөвлөлт, үндэсний хөгжлийн чиг хандлагын хувьд туйлын чухал гэдгийг бид мэднэ. Хүн бүр хоёр чуулганы явцыг мэдэхийг маш их хүсч байна. Тиймээс элчин сайдын хувьд бид хоёр чуулганы үйл явцыг анхааралтай ажиглаж байна.
Хятадтай хамтран ажиллах шинэ боломжуудыг хайж байна
Бодлогын тэргүүлэх чиглэлээс эхлээд эдийн засгийн хөгжлийн зорилтууд, инновацийн технологиос эхлээд ард түмний амьжиргааны асуудал, томоохон гүрний дипломат ажиллагаа зэрэг нь элчин сайд нарын анхаарал тавьж буй хоёр чуулганы халуун сэдэв юм. Хоёр чуулганаар дамжуулан бид Хятадын ирээдүйн хөгжлийг ажиглаж, Хятад улстай хамтын ажиллагааны шинэ боломж олохыг тэсэн ядан хүлээж байна.
Уругвай улсаас Хятадад суугаа Элчин сайд Лугрис “Blue Hall Observer”-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:
- Хятадын засгийн газар энэ онд ДНБ-ны өсөлтийг 5 орчим хувь байлгана гэж мэдэгдсэн нь дэлхийн эдийн засагт маш сайн дохио юм. Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болохыг харуулж байна. Хоёрдугаарт, Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого, ялангуяа ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийн дэлгэрч буй олон улсын нөхцөл байдалд энэ улам тодорхой болж байгаа юм. Гуравт, Хятад улс ногоон эрчим хүч, тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах амлалтаа тууштай биелүүлж байна. Хятад улс эдгээр салбарт тэргүүлэгч гэдгээ дэлхий нийтэд харууллаа.
Суринамаас Хятадад суугаа Элчин сайд Жан Бифэн хэлэхдээ:
- Дипломат ажилтнууд бидний хувьд хоёр чуулган үргэлж чухал байсаар ирсэн. Үүнээс бид Хятадын ирээдүйн төлөвлөгөөний талаар суралцна. Миний хувьд бид Хятадын 2025 оны төлөвлөгөөний талаар эдийн засгийн үндсэн ойлголттой болсон. Эдгээр хөтөлбөрүүд нь олон улсын хамтын нийгэмлэгт ашиг тусаа өгөх болно гэдгийг сонсоход таатай байна.
Хятадад суугаа Гренадагийн элчин сайд Ма Ян:
- Хятадын засгийн газар боловсролын шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж байгааг хамгийн их сонирхож байна. Учир нь энэ нь шинжлэх ухааны судалгаа, хиймэл оюун ухаан, бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой. Энэ нь залуучуудын хувьд асар том бөгөөд урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавьсан гэж бодож байна.
Хятадад суугаа Гондурасын Элчин сайд Сальвадор Монкада :
- Анхаарлыг хамгийн их татсан нь хоёр чуулганаар шинжлэх ухаан, технологийн талаар онцолсон явдал байв. Жишээ нь, гаригийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, нарны зай гэх мэт салбаруудыг тайланд онцлов. Энэ нь Хятадын эдийн засгийн цаашид үсрэнгүй хөгжих үндсийг тавьж өгөх нь гарцаагүй гэж би үзэж байна.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | news.cri.cn |