“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох Хятад, Монгол хоёр улс байгаль орчноо хамгаалах цөлжилтийг сааруулах зорилгоор сүүлийн жилүүдэд санаа оноо нийлж хамтран ногоон байгууламж байгуулж байна. “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 15-ны өдөр Монгол улсын Замын-Үүд сумд хүрч, Хятад, Монгол хоёр улсын хамтран ногоон байгууламж байгуулж буй байдалтай танилцав. Үүний зэрэгцээ Бээжин хотноо 11-р сарын эхний өдрүүдэд болсон "Монгол улсын хөрс, усыг хамгаалах, цөлжилтийг сааруулах урьдчилан сэргийлэх сургалт"-д оролцоод ирсэн Замын-Үүд сумын ойн ангийн дарга Г.Энхбат бидэнд ярилцлага өгөхдөө:
- Бид ногоон байгууламж үүсгэн байгуулаад Эрээн хот болон Бээжингийн ойн их сургуультай судалгааны талаар хамтран ажиллаж байна. Ирэх онд Бээжингийн ойн их сургууль Замын-Үүдэд таван га газар ногоон байгууламж байгуулж, цөлжилтийн эсрэг судалгааны чиглэлээр ажиллах болно гэж хэллээ.


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудтой тулгарч буй өнөө үед уул усаараа холбогдох төдийгүй экосистемээр холбогдсон найрсаг хөршүүд болох Хятад, Монгол хаёр улс ногоон байгууламжийн тал дээр хувь заяагаараа нягт холбоотой юм. 4700 км урт хилийн шугмыг хамарсан бэлчээр, цөл нь зөвхөн газарзүйн хил хязгаар төдийгүй хоёр орны ард түмэн хамтран хамгаалах бүс нутаг юм. Сүүлийн жилүүдэд өндөр түвшний яриа хэлэлцээнээс эхлээд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, боловсон хүчний солилцоо хүртэл Хятад, Монгол хоёр орон цөлжилт, элсэн шуурга зэрэг экологийн бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй, гүнзгий хамтран ажиллаж "Экологийн торгоны зам" болгон өргөжүүлж байна.

Хятад, Монгол хоёр орон нь байгаль дэлхийгээ хамгаалах цөлжилтийг сааруулах тал дээр аль эртээс анхааран ажиллаж байсан бөгөөд зохих амжилтад хүрсэн билээ. Хятад улс Умардын ойн халхавчийн гурван том төслийг хэрэгжүүлсээр ирсэн. Хятад улс сүүлийн жилүүдэд цөлжилтийг сааруулах цөлжилттийн эсрэг тэмцэх тал дээр амжилттай туршлага хуримтлуулсан. Цөлжилтийг бууруулахын тулд тарьсан модоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улс эх дэлхий, байгаль орчноо хайрлан, түүнтэй зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа дээдлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлан өрнүүлж байгаа бөгөөд ирэх онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дахь бага хурлыг Монгол улсд зохоин байгуулах гэж байна.


Энэ мэтчилэн Хятад, Монгол хоёр орон нь цөлжилтийн эсэрэг ногоон байгууламж байгуулах талаар өөр өөрийн ололт амжилтдаа үндэслэн сүүлийн жидүүдэд хамтын үйл ажиллагаар ногоон байгууламж байгуулах аянаа эхлүүлж байна. 2023 оны 09-р сард Улаанбаатар хотод Хятад-Монголын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв албан ёсоор нээгдсэн. Энэ төв нь Хятадын засгийн газрын Монголын "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжих экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн бүс байгуулахад туслах, Хятадын ойжуулалт, цөлжилтийг сааруулах технологийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах зэрэг тодорхой санаачилгатайгаар ажилладаг. Хятадын "Бүс ба Зам" санаачилга болон "Хойд зүгт нээлттэй байлгах" бодлогын хүрээнд Долоннуурын Чанжин хөдөө аж ахуйн компани нь туршилт, судалгааны зориулалтаар экологийн “элч” болох хайлаас, нарс зэрэг 7800 ширхэг модны суулгацыг Монгол руу экспортолсон. 2024 онд Монгол улсын Сэлэнгэ аймгийн ойжуулалтын баазад "Хөххотын нөхөрлөлийн ой" төслийг хэрэгжүүлсэн нь хоёр орны бүс нутгийн хооронд элсний хяналт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын үйл ажиллагаа нь илүү бодитой болсон.
2025 онд Хятад, Монголын экологийн хамтын ажиллагаа төслийн хэрэгжилт болон бодит ахиц дэвшлтэй байсан. Засгийн газар, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны судалгаанаас үйлдвэрлэл хүртэлх олон түвшний хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ нь хоёр талын экологийн хамтын ажиллагаанд анхны хэлэлцүүлгээс бодит хэрэгжилт рүү огцом шилжсэн.

Замын-үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх бидэнд өгсөн ярилцлагадаа:
- Замын-Үүд болон Эрээн хот нь олон салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойн ангийн салбарт туршлага солилцох зэргээр тодорхой хэмжээнд Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг гэж хэллээ. Эрээн хотын Ардын Засгийн газар нь сүүлийн жилүүдэд Замын-Үүд суманд цөлжилтийг сааруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг ажилтнуудад зориулсан хэд хэдэн сургалт зохион байгуулсан. Сургалтаар ойжуулалтын арга техник, цөлжилтийг сааруулах арга хэмжээ, хөрс боловсруулах арга зэргийг хамарсан.

2025 оны 08-р сард Хөххотод болсон Монгол-Хятадын V экспогийн үеэр Хятад-Монголын экологийн төслийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт болж, хоёр тал нийт 60 сая юанийн гэрээний үнэ бүхий экологийн хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурсан. Энэхүү экологийн хамтын ажиллагааны таван төсөл бол бүгд хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн хил дамнасан төслүүд юм. Гол технологийн ихэнхийг Хятад улс нийлүүлж байгаа бөгөөд суулгац тариалах бааз барих, эко аялал жуулчлалын цогцолбор төлөвлөх, туршилт, судалгааны зориулалтаар суулгац нийлүүлэх, экологийн ногоон байгууламжийн төслүүд зэрэг болно.

Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн "Бүс ба Зам" судалгааны газрын хариуцлагатай албан тушаалтан:
- Хятад улс цөлжилтийг сааруулах чиглэлээр баялаг туршлага, технологитой бөгөөд гайхалтай үр дүнд хүрсэн. Хятад улсын Монголд үзүүлж буй тусламж нь Хятад, Монголын сайн хөршийн найрамдалт харилцааг харуулж байна гэж хэлэв.

Дугуй ширээний уулзалт, модны үрийг технологийн аргаар хангах, хил дамнасан ой мод тарих зэргээр Хятад, Монгол хоёр орны экологийн хамтын ажиллагааны зам улам бүр бат бөх болж, цаашид өргөжин тэлж байна. Энэ нь хоёр орны байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх оновчтой сонголт болж буй төдийгүй, Хятад, Монгол хоёр хөршийн ирээдүй хойч үедээ амласан ногоон амлалт юм. Хятад, Монголын хамтран байгуулж байгаа "Экологийн торгоны зам" нь илүү эрч хүчтэй болох нь дамжиггүй.
Зохиогч: | Ш. ЦОГЗОЛМАА П.БАЯРЦЭНГЭЛ Х.УРАНТАНА |
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | СМТ |

































