“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

“Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шинэ дугаараа ОХУ-ын Халимагт хийж эхлээд байна. Энэ удаагийн дугаарт Халимагийн алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байгаа талаар бид мэдээлсэн билээ. Биет бус соёлын өв тээгч О.Цагаанзам гуай ойрадын баатуд овгийн хүн. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг гэнэ. Ургийн нэр нь Хар тул орос хэлээр Каруев гэж дууддаг байна. Халимагийн Ардын жүжигчин, Монголын “Алтан гадас” одонт.
Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны (оросоор Малодербетовский район) Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийлээ. Алдарт туульчаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсан байна.  











М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mnскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан