
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсролын байдал:
1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль;
2004-2006 онд Удирдлагын академи;
2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн;
Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
2016 оноос ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
ТЕГ-ын "Хүндэт ажилтан".
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон"-гоор тус тус шагнагдсан.
Эх сурвалж: zarig.mn