Сүүлийн үед Өмнөговь аймгийн нутаг Тост, Тосон Бумбын нуруу нь нурууг Б.Чойжилсүрэн нарын компани ухаад эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон. Гэтэл Өмнөговь аймгаас сонгогдсон А.Амарзаяа гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийн барьсан байранд үнэгүй шахам орчихоод байгаа нь асуудал анхаарал татаж байна.
А.Амарзаяа нь УИХ-ын 2016 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдсон. Түүний хувьд Өвөрхангай аймагтаа оршин суудаг байсан. Иймээс нийслэлд оршин суух байр орон сууцны дэмжлэгийг парламент үзүүлсэн юм даг уу даа. Энэ тухай зохицуулалт бий л дээ. Энэ дагуу А.Амарзаяа гишүүнд УИХ-аас 50 сая төгрөг өгсөн байна.
Харин А.Амарзаяа гишүүн нийслэлдээ нэлээдгүй өндөр зэрэглэлд тооцогдох "Хурд" группын "Хүннү" хороололд байр авч. Энэ хорооллийн байр хамгийн багадаа 300 сая төгрөг. Нэг үгээр УИХ-аас А.Амарзаяа гишүүнд УИХ-аас өгсөн 50 сая төгрөг энэ байрны 30 хувьд нь ч хүрэхгүй. Гэхдээ А.Амарзаяа гишүүн "Хүннү" хороололд байр авч чадсан анхаарал татахгүй байхын аргагүй юм.
Тэгэхээр А.Амарзаяа гишүүн байрны оронд Б.Чойжилсүрэн гишүүнд юу өгөв, ямар асуудал шийдэхэд туслав?
П.АНИР
Оллоо.мн
http://olloo.mn/n/64026.html