Америкт нууцаар гэрлэсэн жүжигчин хосууд эх орондоо иржээ

УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр ажлаа орхин Америк орныг зорьж одсон. Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан жүжигчин бүсгүй алсын зорилго өвөртөлж, айлын эртэй ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй.
Учир нь, Америкт очмогцоо хамт амьдарч эхэлсэн нөхөр нь жүжигчин Б.Одбаяр байж таарсан билээ.
 
Оюутан ахуй цагтаа топ модель Д.Пүрэвсүрэнтэй үерхэж явсан энэ залуу эцэст нь ангийн охин болох жүжигчин Н.Цэнгэлжаргалтай ханилж, хөөрхөн охины аав болсон түүхтэй. Угийн царайлаг, нуруулаг залууг “Хувьсал” продакшинд анхны хайр Д.Пүрэвсүрэн, амраг гэргий Д.Цэнгэлжаргалтайгаа хамт ороход нь олон ч хүн гайхсан. Хажууд нь бас ангийн анд Г.Отгонцэцэг нь явсан гэж байгаа.
Харин амьдралын эрхээр хоёр тийш болж, ганц охиноо өнчрүүлсэн Б.Одбаяр Америкт очсон хойноо жүжигчин Г.Отгонцэцэгтэй учир ургуулж, нууцаар гэрлэсэн байдаг. Бүр хүүгээ төрсний дараа л энэ харилцаагаа олонд зарласан жүжигчин хосууд өнгөрөгч наадмаар эх орондоо ирсэн гэдэг.
Тачаангуй төрхтэй жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд энэ нь анхны гэрлэлт бөгөөд нөхрийнхөө экс эхнэр Н.Цэнгэлжаргал болон охинтой нь найрсаг харилцаатай байдгаа цаг үргэлж илэрхийлж яваа.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан