АНУ Хятад улс стратегийн зэвсэг бүтээх чиглэлээр үсрэлт хийлээ гэж мэдэгдэв.
АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн командлалын дарга, адмирал Чарльз Ричард мэдэгдэхдээ “Бид Хятад улс хэрхэн стратегийн дэвшил хийсний гэрч нь боллоо. Нэн түрүүнд цөмийн зэвсгийн тухай ярья. Тэрчлэн ердийн зэвсгүүд, сансрын болон кибер зэвсгийн тухай юм” гэлээ.
Тэрбээр мөн Оросын зэвсэгт хүчний шинэчлэлийг онцолжээ.
ПЕНТАГОН БНХАУ-ТАЙ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛНА
Түүнчлэн АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны орлогч дарга, генерал Жон Хайтен хэлэхдээ “Улс орнуудын хоорондын харилцааг сайжруулахын тулд АНУ Хятадтай яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна” гэжээ.
Тэрбээр “Хятад бол Оросоос тэс өөр өрсөлдөгч гэдгийг бид ойлгох ёстой. Учир нь тэдний эдийн засгийн асар том цар хүрээ, хүч чадал, холбоотнууд, түншүүд байна. Тэд Хятадтай хамтран ажиллах чадвартай байх ёстой. БНХАУ бол хамтран ажиллах шаардлагатай бүс нутаг дахь маш том эдийн засаг” гэж онцолжээ.
Түүний хэлснээр яриа хэлэлцээ хийхгүй бол Хятадтай харилцаа тогтоох боломжгүй аж.
Тэрбээр мөн “Одоогоор АНУ, Хятад хоёр хоорондоо бараг харилцдаггүй” гэсэн байна. Жон Хайтен АНУ Орос, Хятадтай дайтвал дэлхий сүйрэх үр дагавартай тулгарах болно гэжээ.
ХЯТАД УЛС АНУ, ОРОСЫГ ГҮЙЦЭХГҮЙ
АНУ Хятадын зэвсэглэлийн үсрэлтийг хүлээн зөвшөөрсөн ч олон улсын шинжээчид Хятад улс дунд болон ойрын тусгалт пуужинг хориглох турай гэрээнд нэгдэн ороогүйг хэлдэг. Стратегийн зэвсгээрээ Хятад болон ОХУ нь АНУ-ыг стратегийн хувьд давуу бус байдалд оруулсан ч БНХАУ цөөн хэдэн зуун цөмийн цэнэгт хошуутай бол АНУ болон ОХУ тус бүр 6000 гаруй пуужинтай аж.
Дэлхий дахинд АНУ, ОХУ, Хятад, Саудын Араб, Энэтхэг зэрэг хэд хэдэн улс зэвсэглэлийн олон шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Мөн пуужингийн довтолгооноос хамгаалах систем илүү боловсронгуй болж, цэц өндөртэй алсын тусгалын ердийн пуужин, нисэгчгүй нисэх аппаратууд стратегийн давшилтын шинэ боломжуудыг нээж өгч байна гэж шинжээчид үзэж байна.
https://news.zindaa.mn/3upq