Санкт-Петербург хотын хөл хориог чангатгалаа



Оросын хоёр дахь том хотод тооцогддог Санкт-Петербургт COVID-19-ийн 683103 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тоогоор Москвагийн араас хоёрт бичигдэж байна. Тус хотод өнгөрсөн 24 цагийн дотор 3360 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ийн Санкт-Петербург хотын захирагч Александр Бегловын гаргасан захирамжийн дагуу тус хотын ресторан, кафе, зайлшгүй хэрэгцээт бус дэлгүүрүүдийн үйл ажиллагааг энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл зогсоохоор болжээ.Тодруулбал, галт тэрэгний буудал, шатахуун түгээх станцуудад байрлах ресторан, аж ахуйн нэгжүүдийн цайны газруудаас бусад нийтийн хоолны газрын үйл ажиллагааг ирэх долоо хоногийн хугацаанд зогсоохоор болсон байна.

Мөн хотын эрх баригчид театр, музейгээс бусад соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, соёл, спортын арга хэмжээг хориглосон байна. Улмаар усан сан болон бусад амралт, зугаалгын газруудын үйл ажиллагааг хязгаартайгаар явуулахаар болжээ. Харин эмийн сан, шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүрүүд хэвийн байдлаар ажиллах юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан