Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхэлнэ


Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэх гэж буй талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Ажлын газрын үнэмлэх
  4. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.

Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.

e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  1. Дээд офицер /Генерал/-65 насны
  2. Ахлах офицер -60 насны
  3. Дунд офицер, ахлагч -55 нас
  4. Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.

q1l10d_271179575_365036342099398_8525402260789496126_n_x974 Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхэлнэ

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан