Блүүмберг АНУ Европт нийлүүлдэг Оросын эрчим хүчний эх үүсвэрт хориг тавихаар бэлтгэж байгааг мэдээлэв


Вашингтон мягмар гаригт Оросоос эрчим хүч худалдан авахад хориг тавихаар бэлтгэж байна гэж Bloomberg энэ талаар сайн мэддэг хүмүүсийн мэдээллээс иш татан мэдээлэв. Тус агентлагийн үзэж байгаагаар хориг нь газрын тос, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн салбарт нөлөөлөө үзүүлэх аж.
Хориг тавих шийдвэрийг Вашингтон Европын түншүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргасан гэж Bloomberg онцолжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан гэж тус агентлаг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ИНТЕРФАКС
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан