Украинд Америкийн биологийн лаборатори байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрчээ


Украинд үргэлжилж байгаа тусгай ажиллагааны үеэр Оросууд Украинд байрлах Америкийн биологийн лабораторийн материалд нэвтэрч магадгүй гэж АНУ санаа зовж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд мэдэгджээ.
Тэрбээр, Украины асуудлаарх АНУ-ын Сенатад болсон сонсгол дээр “Украинд биологийн судалгаа хийх байгууламжууд байдаг, үнэндээ Оросын арми тэдгээрт хяналт тавихыг оролдох вий гэж бид маш их санаа зовж байна. АНУ одоо эдгээр судалгаатай холбоотой аливаа материалыг Оросын цэргүүдийн гарт орохоос хэрхэн сэргийлэх талаар Украинчуудтай хамтран ажиллаж байна” хэмээн хэлсэн байна.
Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яам Пентагонтой хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Украины нутаг дэвсгэрт аюултай халдварын эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй ажилладаг 30 биологийн лаборатори ажиллаж байгааг мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан