Англи, Энэтхэг, Хятад улсын сургалтын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлэх 24 цагийн сургалттай “Цонжин кибер сургууль” элсэлтээ авч эхэллээ

“Цонжин кибер боардинг” сургуулийг байгуулахаар “Амжилт” групп Эхлэл компаниуд өнгөрсөн долоо хоногт шав тавих ёслолын ажиллагааг хийжээ. Тус боардинг сургууль нь манай улсын боловсролын салбарт шинэчлэлтийг бүтээх Программ хангамж, график дизайн, англи, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Англи, Энэтхэг, Хятад улсын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 24 цагийн сургалттай аж.
Дэлхийн стандартыг хангасан, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд судалгаа хийсний үр дүнд энэхүү сургуулийг байгуулахаар болжээ. Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жилд 250 хүүхэд бүртгэж авах ба хичээлээ нөхөж үзэх боломж бололцоог олгож байгаа юм.
“Цонжин кибер боардинг” сургуулийн тухай: Программ хангамж, График дизайн, англи, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ба даваагаас баасан гараг хүртэл 24 цагийн сургалтын үйл ажиллагаа явуулах, сурагчид нь дотуур байранд байрладаг боардинг сургууль юм. Сургууль нь нэг ээлжиндээ 250 хүртэлх сурагчид хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.
Сургуулийн багш, захиргааны ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан “Заах арга зүйч”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэгтэй байна. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулийн хувьд нийт багш нарын 30 орчим хувь нь гадаад багш нар байна.
Мөн хүүхдийн эмч, сэтгэл зүйч, хоол зүйч нь хүүхдийн байгууллагад ажилласан, хүүхэдтэй тулж ажиллах дадал туршлагатай мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байна.
Бусад ажилтнууд нь мэргэжлийн үнэмлэхтэй сургалтын байгууллагад ажиллаж байсан туршлагыг жишиг болгон ажиллана.
СУРГУУЛИЙН КАМПУС
Сургалтын танхим
Нэг анги, танхим 25 хүртэл хүүхэд суухаар тохижуулсан стандартын шаардлага хангасан смарт самбар, хичээлийн хэрэглэгдэхүүн, ширээ сандал, дулаалга гэрэлтүүлэг бүхий анги танхимтай.
Номын сан
Сурагч нарын сурч боловсрох танин мэдэх, бие даан суралцах чин хүсэл эрмэлзлийг дэмжих шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол ном, сурах бичиг, эрдмийн ажил, сонин сэтгүүлүүд бүхий уламжлалт номын сан болон АМЖИЛТ 2.0 систем дээр суурилсан оюуны өмчийн эрх бүхий онлайн номын сантай.
Лаборатори анги
Мэдээллийн технологийн бүрэн техник хэрэгслүүдээр хангагдсан кибер танхимтай. Нэг ээлжид 25-50 хүүхэд зэрэг үйлчлэх хүчин чадалтай өндөр хурдны интернетэд холбогдсон.
Урлаг соёлын заал
Урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах угсардаг тайз, гэрэлтүүлэг, хөгжим аппаратур, дуу цуурайтахаас сэргийлсэн тусгаарлагч хана, lеd дэлгэц бүхий урлагийн заал.
Food court
Эрүүл мэндийн яамнаас баталсан хүүхдийн өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн агуулсан өдрийн 5 удаагийн хоолыг сурагч нарт улирал, цаг агаарын байдал болон тухайн хүүхдийн хоолны онцлог харшил зэргээс хамааруулан хоолны тусгай цэсээр үйлчилнэ.
Дотуур байр
Сурагчдын дотуур байр нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон амьдрахад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангагдсан, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нэг өрөөндөө 4 хүртэл сурагч байхаар төлөвлөсөн душ, 00, угаалтууртай.
Спорт заал
Сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын авьяас, сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн стандартын шаардлагыг хангасан 4 улиралд үйл ажиллагаа явуулах дулаалга, гэрэлтүүлэг бүхий спорт заал.
Гадаа байрлах сагс, хөл бөмбөгийн талбай
Байгалийн үзэсгэлэнд чөлөөт цагаараа тоглож наадах бололцоог олгох стандартын шаардлага хангасан сагс, хөл бөмбөгийн талбайтай.
СУРГУУЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ
250 хүүхдийн хүчин чадалтай /6-12 ангийн нийт 10 анги/
Aнги дүүргэлт 25
Бүлгүүд:
● 6 дугаар анги 2 бүлэг-
● 7 дугаар анги 2 бүлэг
● 8 дугаар анги 2 бүлэг
● 9 дугаар анги 1 бүлэг
● 10 дугаар анги 1 бүлэг
● 11 дүгээр анги 1 бүлэг
● 12 дугаар анги 1 бүлэг
Хэрэгжүүлэх олон улсын хөтөлбөрүүд
· Энэтхэгийн Банглорын их сургуулийн хөтөлбөр
· Лондон старт ап институтийн хөтөлбөр
· Хятадын Гуанжу институтийн хөтөлбөр
· IPC хөтөлбөр
Сургалтын төлбөр: 26.000.000 төгрөг /1 жилийн/
Төлбөрийн задаргаа
● Сургалтын төлбөр
● Дотуур байр
● Амжилт 2.0 сургалтын систем
● Notebook
● Дүрэм хувцас /Поло болон хүүдий цамц/
● Хичээлийн хэрэгсэл /Цүнх, дэвтэр, үзэг, сурах бичиг/ 1 удаа
● Хоол хүнс /5 хоол болон хөнгөн цай, сүү, тараг, аарц/
● Автобусны зардал
● Секц дугуйлан
● Нэмэлт хөтөлбөр /EQ, мэтгэлцээн болон нийгмийн харилцааны бусад чадварын сургалтууд/
Та бүхэн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл https://www.facebook.com/tsonjin.cyber   хуудас болон 8080-9550, 8080-9650, 8080-5515 дугааруудад холбогдоорой.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан