АТГ-аас саатуулсан хил, гаалийн ажилтнууд “нүүрсний хэрэг”-тэй холбоотой юу?

АТГ-аас саатуулсан хил, гаалийн ажилтнууд “нүүрсний хэрэг”-тэй холбоотой юу?

 

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны хоёр ажилтныг саатуулсан. Тэд нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тендерт шалгаруулжээ. Улмаар тухайн аж ахуйн нэгжээс авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Мөн тус газраас уржигдар /2022.4.26/ тусгай ажиллагаа явуулж, ХХЕГ, ГЕГ-ын Гашуунсухайт боомтод ажилладаг нэлээд хэдэн алба хаагчийг саатуулжээ. Тэднийг “нүүрсний хэрэг”-тэй холбогдуулан саатуулсан байж болзошгүй байна. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Түүнчлэн өчигдөр АТГ-ынхан "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг саатуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан