БНХАУ-д өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Ням гарагт тус улсад COVID-19-ийн халдварын 122 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гуравдугаар сарын гурванаас хойших хамгийн цөөн тохиолдол болж байна. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад халдварын тархалт буурснаар хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж эхлээд байгаа аж.
Хоёр сар гаруй хугацаанд хөл хориотой байсан Шанхай хотын захиргаа зургаадугаар сарын нэгнээс эхлэн иргэдийг гэрээсээ гарч, олон нийтийн газар болон нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвшөөрөхөөр болжээ. Шанхайд ням гарагт COVID-19-ийн халдварын 67 тохиолдол бүртгэгдсэн байна.