Аргентин, Иран улсууд БРИКС-т элсэх хүсэлтээ өгчээ


МОСКВА. /RT/.
 Аргентин болон Иран улс БРИКС-т (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) нэгдэх хүсэлтээ өгсөн тухай ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Telegram” хуудсандаа мэдээлжээ. 
"Цагаан ордон дэлхий дээр өөр юуг хааж хориглох, муутгаж дордуулах талаар бодож байх зуур Аргентин, Иран улсууд БРИКС-т элсэх хүсэлтээ өгсөн" гэж тэрбээр бичсэн байна.
 
Ираны эрх баригчид БРИКС-т элсэх хүсэлтээ өгсөн талаар тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде даваа гарагт мэдэгджээ.  Харин Аргентин улс энэхүү нэгдэлд бүрэн эрхт гишүүний хувиар элсэх хүсэлтэй байгааг Ерөнхийлөгч Альберто Фернандес өнгөрсөн долоо хоногт “БРИКС нэмэх” хэлбэрээр хийсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан