Канад улс Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны орон боллоо

Канад улс Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны орон боллоо

 

Канад улс НАТО-гийн орнуудаас Финланд, Шведийг тус эвсэлд элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны улс боллоо. "Өнөөдөр /долоодугаар сарын 5/ Канад улс Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны улс боллоо. Энэ нь хоёр улсыг эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэхэд ойртуулж байна" гэж Канадын Засгийн газрын тэргүүн Жастин Трюдо мягмар гарагт мэдэгджээ. 
 
Трюдо мөн хоёр улс "НАТО-д хурдан, амжилттай нэгдэж чадна" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар болох Пекка Хаависто, Анн Линде болон НАТО-гийн гишүүн 30 орны төлөөлөгчид тус хоёр улсыг Умард Атлантын эвсэлд элсүүлэх тухай протоколд мягмар гарагт гарын үсэг зуржээ. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол НАТО-гийн төв байранд болсон байна.  Финланд, Швед улс НАТО-гийн гишүүн бүх орон уг баримт бичгийг соёрхон баталсны дараа тус байгууллагын гишүүн болох юм. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан