- БНХАУ-ыг дайн хийхгүй гэж шинжээчид дүгнэв -
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Азийн дөрвөн оронд хийх айлчлалаа эхэллээ. Түүнийг айлчлалынхаа үеэр Тайваньд очно гэсэн мэдээ АНУ, Хятадын харилцааг хурцатгаад байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер өчигдөр /2022.07.31/ Сингапур, БНСУ, Малайз, Японд айлчлах төлөвлөгөөтэйгөөр Азийн орнуудад хийх айлчлалаа эхэлжээ. Нэнси Пелосигийн айлчлалын төлөвлөгөөнд Тайванийн нэрийг дурдаагүй байна.
БНХАУ-ын зүгээс Нэнси Пелосиг Тайваньд айлчилвал ноцтой үр дагавар амсахыг Вашингтонд анхааруулсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессын зургаан гишүүн Тайваньд гэнэтийн айлчлал хийж, Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан билээ. БНХАУ-тай дипломат харилцаатай байдаг ч Тайваньтай ийм харилцаагүй АНУ тус арлын батлан хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлдэг юм.
Тэгвэл шинжээчид Хятад улсыг дайн хийхгүй гэж дүгнэж байна. Учир нь эдийн засаг нь баруунаас их хамааралтай, ковид болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралтай нүүр тулсан, арми нь орчин үед байлдаж үзээгүй, туршлагагүй аж.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар, одоо хийж байгаа цэргийн хээрийн сургуулилт нь Хятадын дотоод дахь улс төртэй холбоотой юм байна. Удахгүй болох бүх Хятадын коммунист намын их хурлаар Ши Жинпинийг өөрчлөх тухай асуудал яригдах төлөвтэй байгаа аж. Ши Жинпин үүний эсрэг сүрдүүлэг маягаар сүржин хээрийн сургууль хийж байж болох гэнэ.