Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох тухай асуудлыг дахин хэлэлцэнэ


Нийслэлээс өнгөрсөн хавар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг иргэдээс авсан билээ.
Уг санал асуулгад буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох тухай асуухад иргэдийн 50.8 хувь нь дэмжээгүй байдаг. Тэгвэл дээрх асуудлыг энэ сарын сүүлээр НИТХ-аар хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргахаар болжээ.
Тодруулбал, импортоор орж ирж байгаа буруу талдаа хүрдтэй автомашиныг 2022 оны наймдугаар сараас уу эсвэл 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу гэдгийг НИТХ-аар эцэслэх юм. 
Эх сурвалжийн хэлж буйгаар "Уг асуудлаар НИТХ тун удахгүй шийдвэр гаргана. Энэ шийдвэр нь буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн татварыг нэмэх байдлаар зохицуулагдана. Шийдвэр гарсны маргаашаас нь одоо явж буй машинуудыг замын хөдөлгөөнд оруулахгүй юм шиг буруу ойлголт байна. Тодорхой хэмжээнд насжилтыг нь дуустал замын хөдөлгөөнд оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ заримд нь үйлдвэрлэсэн, Монголд орж ирсэн он заана. Нэмж импортоор буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг оруулахад татварыг нь нэмнэ гэсэн үг" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан