Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Дөрөлж” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун зүгт 7.5 км, Бугат сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т уг осол болжээ. Онцгой байдлын газарт суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлаг өчигдөр /2022.09.06/ 22:05 цагт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Булган аймгийн 46 настай эрэгтэй Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын суудлын автомашинаар зорчиж яваад онхолдож автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байжээ. Түүнийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.