Шүүхээс гурван удаагийн ял авч байсан эрэгтэй согтуурсан үедээ бусдын байшинг шатаажээ


Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр 16:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо …. дугаар тоотод хадам ах манай байшинг шатаасан байна гэх дуудлага иржээ.  Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжүүлэхэд 42 настай эрэгтэй Т нь согтуурсан үедээ бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад шатаасан хэрэг гарчээ. Шалгалтын үеэр холбогдогч нь урьд өмнө шүүхээс гурван удаагийн ял шийтгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан