Өмнөд Солонгос, АНУ дөрвөн пуужин харвалаа


Өмнөд Солонгос болон АНУ хамтран БНАСАУ-ын зүгээс пуужин харвасны эсрэг газар-газар ангиллын дөрвөн пуужин харвасан байна.
Пуужингуудын нэг нь цэргийн баазын нутаг дэвсгэрт унасан бөгөөд хүний амь эрсдээгүй гэнэ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр хоёр улсын цэргийнхэн газар-газар ангиллын пуужингуудаа Японы тэнгисийн зүг хөөргөжээ.
БНАСАУ өчигдөр өглөө /2022.10.04/ баллистик пуужин харвасан билээ. Уг пуужин 4.6 мянган км нисэж, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан