Н.Алтанхуяг: Саяны хүүхэд дайрсан ослоор мөнгөний хүч бяр ямар их болсон нь харагдаж байна


Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хуулийн төслийг оруулж ирэх эсэх нь хүсэл зоригийн асуудал. Энэ Засгийн газар хүсэл зориг гаргасанд талархаж байна. Намайг яачих бол, гэр бүлийг минь хохироочих болов уу гээд үнэнийг хэлэхээс айдаг болсон. Нийгэмд байгаа асуудлаар нийтээрээ хэнээс ч айхгүй дуугардаг болох ёстой. Зах зээлд орсноос хойш мөнгөтэй хүн л бүгдийг дийлдэг болчихлоо. Саяны хүүхэд дайрсан ослоор мөнгөний хүч бяр ямар их болсон нь харагдаж байна. Бүх юмыг худалдаж авна.
 
Сануулж хэлэхгүй бол сайн төр ч гэсэн ялзардаг гэсэн үг бий. Ядаж 100 шударга монгол хүн олдох байх. 100 хүн үг хэлээд байвал нийгэмд нэмэр болох байх. Тэр хүмүүсийн ах дүү амраг саднаар нь оролдоод байхгүй байх тогтолцоо үгүйлэгдэж байсан. Амьдрал дээр яах юм мэдэхгүй байна. Ц.Даваасүрэн гишүүн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар аймаар шүгэл үлээлээ" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан