Х.НЯМБААТАР: Нүүрсний хулгайн хэргийг шалгах Ажлын хэсэгт аймаг бүрээс гурван мөрдөгч татан оролцуулна


Нүүрсний хулгайн хэргийг шалгах Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ажлын хэсгээ өргөтгөж байгаа талаар мэдээлэл өглөө.
    Тэрбээр "Бид Нүүрсний хулгайн хэргийг шалгах ажлын хэсгээ өргөтгөн аймаг бүрээс гурван мөрдөгч нарыг татан оролцуулж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт дөрвөөс таван чиглэлийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байгаа. Ингэхдээ нүүрсний хэмжээ, чанар агуулгыг тогтоох эхний ажлууд хийгдэнэ. Дараа нь эдгээр нүүрсний хэчнээн нь Гаалийн бүрдүүлэлт хийснийг шалгана. Мөн нүүрсний тээвэрлэлттэй холбоотой зүйлсэд ч шалгалтын ажиллагаа явуулна. Эдгээр тээврийн хэрэгслийн ард улс төрд нөлөө бүхий ямар хүмүүс байгааг ч тогтооно. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэчнээн хэмжээний нүүрс бүртгэлгүй, урд хөрш болон гуравдагч, дөрөвдөгч орнуудад экспортлогдсон гэдэг мэдээллийг авах том ажил байна" гэв. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан