С.Ганбаатар: Ард түмэн та бүхнийг аймшигтай их үзэн ядаж байна


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж, санал гаргаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эрх баригчид шүүмжлүүлэх дургүй, янз бүрийн хатуу үг сонсохгүй байсаар байгаад ард түмэн та бүхнийг аймшигтайгаар үзэн ядаж байна. Өнөөдөр нийгэмд болохгүй байгааг ярих ёстой. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Биржийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулах тухай санал оруулж байна. Эрдэнэс Тавантолгой хувьцааны иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг эргэлтэд оруулна гэж байна. Эзэмшлээс нь гаргана гэсэн үг. Та нар Сангийн АА-г хувьчилж байхад хувьцааг эргэлтэд оруулна гэсэн. Өнөөдөр сангийн АА дээр хувьцаатай хэн ч байхгүй. Ганц хоёр гэр бүлд л байгаа. Нийтийн өмчийг нэг хэсэг хүмүүст өгөх заалт оруулж ирчихээд байна. Үүнийгээ эргэж хараад хойшлуулаач гээд өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Өнөөдөр би бас л ярьж байна. Та нар 1072 хувьцааны эздэд хяналт тавих боломжийг та нар олгоогүй. Та нарын тавьсан гүйцэтгэх захирал хулгай хийсэн буруутай” гэлээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан