Х.Нямбаатар: Нүүрсний хулгай бол зөвхөн мөсөн уулын орой


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Нүүрсний хулгай бол зөвхөн мөсөн уулын орой. Гааль, НД, татвар, тээвэр ложистик, газар олголт зэрэг бүхий л салбарт байгаа авилга албан тушаалын асуудалтай Засгийн газар эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлнэ.
Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Ерөнхий сайд өчигдөр, зургаадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа талаар хуралдаанд үг хэлж оролцоно. " гэв.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан