СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сургуулийн орчимд бусдыг хүчиндэхийг завджээ


Сургуулийн орчимд явж байсан иргэнийг үл таних этгээд хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн 35-р сургуулийн урд явж байсан 45 настай эмэгтэйг согтуу этгээд боож унаган, хувцасыг нь тайлж, зодож, хүчиндэхийг завдсан байна. Тухайн этгээд 40 орчим насных бөгөөд хар өнгийн малгайгаар нүүрээ нууж, ийнхүү гэмт хэрэг үйлдэхээр завдахад нь эмэгтэй тусламж гуйн зугтаж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Орой үдшийн цагаар гудамж талбайд энэ мэтээр үйлдэгдсэн гэмт хэргүүд бүртгэгддэг тул анхаарал болгоомжтой байх, аль болох ганцаараа явахгүй байх, сурагчид, хүүхдүүдийг заавал харгалзах хүнтэй явуулахыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан