Шадар сайд Я.Содбаатар гурван нийтийн орон сууцтай, хоёр компанид 100 хувийн хувьцаа эзэмшдэг

 

 


МУ-ын шадар сайдаар томилогдоод буй Я.Содбаатар 359 мянган төгрөгийн орлоготой хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Мөн нэг зуслангын байшин, гурван нийтийн орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр туулах чадвар өндөр Nissan, Extrail гэсэн нэг нэг машинтай хэмээсэн бол, ТИ ЭС ЭМ ХХК, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэс таван толгой ХК, Мөнх гийх эрдэс ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.