А.Амбасэлмаа: Дөрвөн иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

 

А.Амбасэлмаа: Дөрвөн иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

 

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй,  дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Энэ дөрвөн хүн нь хоёр нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна” гэлээ.