Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

 

Нийслэл, аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын сонгууль хаяанд ирлээ. Яг энэ мөчид тус тусын нутаг дэвсгэрт нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал дээр нэр дэвшигчид ур ухаанаа уралдуулж, хөрсөн дээр буух, буухгүй олон санаачлага төлөвлөж буй. Төлөвлөгөө, тактик, амлалтаас гадна иргэд хүнийг нь онцолж харах болсон нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ажиглагдсан. Тэр утгаараа Э.Батшугарын нэр дэвших тойргийн сонгинохайрханчууд азтайд тооцогдох болжээ. Э.Батшугарын ганц л жишээг дурьдахад, Монгол Улсын Төв банкыг зөв удирдлагаар хангаж саарал жагсаалтад орсон улс орноо аварсан арвин туршлагатай, манай залуу лидерүүдийн төлөөлөл юм.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-т шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий. Тэр олон асуудлыг шийдвэрлэх төсвийг хэрхэн хүртээмжтэй зарцуулах вэ гэдэг нь мөн өөрөө том асуудал. Энэ асуудлыг Э.Батшугар мэргэшсэн хүний хувьд иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн, зөв гаргалгаагаар шийдэж чадна гэж үзэн "Азын тойрог” гэсэн тодорхойлолт ийнхүү гарч иржээ. Угаас тус дүүргийн сонгогчид Э.Батшугарыг мэргэжлийн, залуу, хариуцлагатай хүн гэж дүгнэдэг юм билээ.
Өнөөдрийн байдлаар бидэнд ямар асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа вэ гэдэг талаас нь авч үзвэл иргэдэд маш тооцоотой хүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай энэ үед орон нутгийн хөгжилд зориулагдах хөрөнгийг оновчтой, зүй зохистой ашиглах чадвартай мэргэшсэн боловсон хүчний дутагдал хаа сайгүй байна. Тиймээс энэ мэтчилэн нэр дэвшигчдийн амлалтыг харахаас гадна бидэнд хэн хэрэгтэй вэ, бидний төлөө тэр юу хийж чадах вэ гэдгийг сайтар судлах нь иргэдэд чухал ач холбогдолтой юм.