Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд "10.7 сая төгрөгөө улсад буцаан төл" гэжээ

 

 
 
Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн нь тодорхой болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын Дарга Б.Цэнгэлийг дуудан мэдээлэл авчээ. 
 
Улмаар Г.Ёндон нь сайдаар ажиллахаас өмнө нь урамшуулал авсан учир байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр болсон байна.
 
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчит байгууллагууд цаашид төсвөөс давсан цалин хангамж эдлэх ёсгүйг анхааруулаад цаашид ийм асуудлуудыг цэгцлэх хугацаатай үүргийг Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын дарга Б.Цэнгэлд өгчээ.
 
Э.Мягмар