Цахилгааны төлбөрийн зөрүүг арванхоёрдугаар сард шилжүүлж тооцно

 

 

 

Цахилгааны төлбөр хэт өндөр гарч байгаа гэх гомдол ШӨХТГ-т иргэдээс цөөнгүй иржээ. Харин төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгааг УБЦТС ТӨХК-иас мэдэгдээд байгаа юм. Үүний дагуу ШӨХТГ уулзалт хийж хэдэн асуудлыг цэгцлэхээр болсон байна. Тодруулбал, төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүүг арванхоёрдугаар сард шилжүүлэн тооцох. Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг авах, эзэнгүй байсан айлын бичигдсэн төлбөрийг хүчингүй болгохоор болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn