Д.Нарангэрэл: Эмнэлгийн орчин эрсдэлтэй учраас болж өгвөл эмнэлгээр явахаас татгалзах шаардлагатай байна

 

 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс коронавирусийн халдварын 62 тохиолдол илрээд буй. Тиймээс ЭМЯ-наас эмнэлгээр аль болох очихгүй байхыг анхааруулж байна. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ЭМЯ-наас нэг зүйлийг анхааруулж байна. Яаран эмнэлэгт очихгүй байх шаардлагатай байна. Эмнэлэг бол үнэхээр эрсдэлтэй орчин. Тиймээс эмнэлэгт очихгүй, олон хүн дагуулж очихгүй байх, сахиураа солихгүй, аль болох эмнэлэгт очихгүй байх арга хэмжээг авах нь зүйтэй" гэв.