
ЦЕГ: Нэг ч цагдаагийн алба хаагчын хөл, гар хөлдөж хайрагдаагүй
Хүйтний эрч огцом чангарсан өдрүүдэд цагдаагын алба хаагчдын гар, хөл хөлдөж хайрагдан, ГССҮТ-д хандах болсон тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан.
Уг мэдээлэлд ЦЕГ-аас тайлбар хийж "Нэг ч цагдаагийн алба хаагчдын гар, хөл хөлдөж хайрагдаагүй" гэх мэдээллийг өглөө. Харин энэ сарын 3-ны өдөр ДХИС-ийн нэг сонсогч гар хайрагдсан шалтгаанаар ГССҮТ-д хандан, эмчлүүлсэн талаар тус эмнэлэгээс мэдээлсэн гэлээ. ДХИС нь ЦЕГ-аас тусдаа агентлаг тул хувцас, хэрэглэлийн хангамжийг цагдаагийн байгууллагаас олгодоггүй аж.
Fact.mn
Холбоотой мэдээ
/