23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.