Сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж буй аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тавдугаар сарын тэмцээн болох Нацү башёд түрүүлж амжилтаа дахин бататгалаа.
тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны Аравдугаар сард өвдөгний бэртэл нь сэдэрсний улмаас өмнөх хоёр тэмцээнийг дараалан өнжөөд байсан бөгөөд харин энэ удаад дээд зиндаанд найм дахь удаа түрүүлж эзэн хааны цомыг хүртлээ.