Ж.Бат-Эрдэнэ гишүүний нүцгэн зураг ахиад шуугиан тарьж магадгүй

Ж.Бат-Эрдэнэ гишүүний нүцгэн зураг ахиад шуугиан тарьж магадгүй

 

Үе үехэн охид бүсгүйчүүдтэй хамт авахуулсан нүцгэн зургаар мэнд илгээхээс өөр сураггүй байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн Булган аймаг руу байнга гүйх болжээ. Учир нь аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн хэмжээнд чамгүй ажиллагаа өрнүүлж, рейтинг нь өндөр авсан байна. Нөгөө талаар өрсөлдөгч Ц.Анандбазар ч бизнесмэний хувиар иргэдэд эд зүйлс тараахаас эхлэн хөшөө босгож хүртэл зуурхан ч атугай таалагдсан. Тэгэхээр сандралгүй яахав.

Хамгийн гол нь мань гишүүн цар тахлын үеэр өөрийгөө нэртэй удган хэмээн зарлагчийг аймагтаа аваачиж цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн биш хөгөө хөлдөө чирсэн бололтой. Үүнээс болж рейтинг нь уруудсан, түүнээс хойш өгсөөгүй гэдгийг хэлнэ лээ. Тухайн үеийн зураг хөрөг ч хадгалагдаж үлдэснийг эх сурвалж хэлсэн. Тэгэхээр удахгүй Ж.Бат-Эрдэнэ гишүүний удган бүсгүйтэй татуулсан гэрэл зураг цахим орчинд түгэх болов уу. Түүний хувьд улсын төсөв батлахад нүцгэн байсан, иргэн Б.Сүндэръяатай нүцгэн зургаа татуулсан зэргээс болж “нүцгэн” гэх нэр хоч зүүгээд байгаа. Нэгэнт нүцгэн байгаад сурчихсан “Нүцгэн” түшээ маань ахиад л нүцгэн зургаа татуулсан болов уу.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан