Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд одон, медаль хүртээлээ

Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд одон, медаль хүртээлээ

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга Дамдинжавын Жаргалсайхан,

Алтан гадас одонгоор:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Сиалунгкон Сэнг-Үтон,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын багийн ахлагч Лхасүрэнгийн Оюунтогос,

Найрамдал медалиар:

Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга, хошууч генерал Вонгсаг Пантавонг,

Лаос- Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Гунжай Хунсаван,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Базарын Цэндмаа,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Батцэнгийн Болорханд,

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чинбаатарын Лхагвачулуун нарыг тус тус шагнав.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан