"Гарцын эдийн засаг”, ”Нутагшуулах эдийн засаг” хоёр зэрэгцэн оршдог

Эрээн хот нь нэгэн цагт ” Галт тэргээр авчирсан хот” гэгддэг байсан ба одоо ч энэ алдар нэр нь түгэсэн хэвээр байна.

 

 2013 онд Хятад-Европ ачааны галт тэрэг ажиллаж эхэлснээс хойш Эрээн боомтоор дамжин өнгөрөх чиглэлийн тоо 2-оос 69, тээвэрлэсэн чингэлэгийн тоо мөн 178-аас 13.5 мянга болж нэмэгджээ. Галт тэрэгний нийт тоо 13 мянгыг давсан. Эдгээрээс Эрээн боомт нь " Эдийн засгийн чухал гарц" болох үүрэг нь тодорхой харагдаж байна.
   “Эдийн засгийн гарц” баригдаж, “Гарцын эдийн засаг” олны танил болсон. Гэхдээ гарцын давуу тал нь нутагшуулах эдийн засгийн давуу тал болон хувирахгүй бол “мах, дарс дандаа гэдэс дотроо дамждаг” болно.
  - 04-р сарын 15-нд барилгын ажил эхлэн, 10-р сарын 26-нд тоног төхөөрөмжийн гүйцэтгэл, ашиглалтанд орж үйлдвэрлэл эхлэв. Одоо албан ёсны үйлдвэрлэлийн шатандаа орж, өдөрт 4000 орчим тонн  бөмбөлөг үрэл үйлдвэрлэж байна. Төслийг барьж ашиглалтад оруулсан нь Засгийн газрын дэмжлэгтэй салшгүй холбоотой асрагч маягийн үйлчилгээ юм гэж Эрээн хотын 2023 оны гол төсөл-Хэжүюань 2 сая тонн үрлэн төслийн хөрөнгө оруулагч, барилгын тал, Эрээн хотын Байхүйюань аж үйлдвэрийн ХХК дарга Ян Фэн хэлэв.


   Энэхүү төсөл нь төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн сүлжээг өргөтгөх зорилгоор Эрээн хотоос нэвтрүүлсэн исэлдэлтийн үрлэн төсөл бөгөөд нийт 500 сая юанийн хөрөнгө оруулалттай. 
   Уг төсөл нь  дотоодын дэвшилтэт эргэдэг зуухны исэлдэлтийн үрэл боловсруулах технологийг  ашиглан, мөн тус боомтын газарзүйн давуу тал, Монголын өндөр чанарын төмрийн хүдрийн нөөцийг ашиглан, төмрийн хүдрийг төмрийн баяжмалын нунтаг болгон боловсруулж, Бугат, Шаньси  зэрэг газарт борлуулдаг.
  Төсөл ашиглалтад орсны дараа 1.8 тэрбум юанийн үйлдвэрлэлийн хэмжээ, 200 орчим сая юанийн ашиг, татварын орлогод хүрэх төлөвтэй байгаа нь Эрээн боомт дахь импортын төмрийн хүдрийг газар дээр нь боловсруулах хомсдолыг үр дүнтэй нөхөх, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн сүлжээг өргөтгөх үндэс суурийг тавих  болно.
  Ян Фэнгийн танилцуулсан Төрийн асрамжийн үйлчилгээ нь Эрээн хот нь гол төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулах, аж үйлдвэрийн салбарт шаргуу ажиллаж, Хятад-Европыг галт тэргэнд анхны бүтээгдэхүүнээр аялуулж, эдийн засгийн илүү үр өгөөжийг бий болгох гэсэн шийдэмгий, үзэл бодлогын илэрхийлэл юм.


 Түргэн хэрэгжиж, үр ашиг өндөртэй, чанарын үр өгөөжтэй төслүүд ар араасаа хурдацтай хэрэгжиж байгаагийн хэрээр Эрээн хот дахь томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хурдацтай явагдаж, чанар сайжирч, үр ашгийг дээшлүүлэх сайхан хандлага ажиглагдаж байна. Энэ онд Эрээн хот  5 саяас их юанийн хөрөнгө оруулалттай тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын 93 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт 8 тэрбум 150 сая юанийн хөрөнгө оруулалт хүрч, жил бүр 2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй. 1-р сараас 10-р сар хүртэл Эрээн хот 1 тэрбум 887 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.
  Шилийнгол аймгийн хил нь 1103 километр урт.Эрээн хот, Зүүн хатавч гэх Улсын 1-р зэрэглэлийн хуурай замын хоёр боомт бүтэн жилийн турш нээлттэй байдаг бөгөөд эдгээр нь гадаад  руу Европ, Ази тивийг холбон, дотоодод зүүн, баруун, өмнө умард бүсийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж, “Бүс ба зам”, Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорыг байгуулах, хойд зүгт гүүрэн гарц барихад чухал зангилаа болж байна.


  Шилийнгол аймгийн худалдааны товчооны орлогч дарга Жан Баоюй танилцуулахдаа, Шилийнгол аймаг нь Саофэйдян боомт-Дөлүн-Эрээн боомт, Зүүн хатавч боомтын Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорын шинэ гарцыг идэвхтэй байгуулж, дотоод болон гадаад холболт, аюулгүйн үр ашигтай логистикийн сүлжээний байгуулалтыг түргэтгэн, "Боомт+ төв хэсэг +далайн гарц"-ыг хөгжүүлэх загварыг бий болгохоор хичээн ажиллаж байгаа.
   Эрээн боомтоос 500 гаруй километрийн зайд орших Зүүн хатавч боомт, Нандин Зүүн хатавч боомтын нүүрс агуулах, ложистикийн парк төсөл, Линчи нүүрсний ложистик, агуулах төсөл, Пенчөн нүүрсний ложистик, агуулахын төсөл, Бөюань ухаалаг ложистик бага нүүрстөрөгч далайн гарцын төсөл, Линжи (И Дазөн) гурван хэмжээст тээврийн ухаалаг ложистикийн паркийн төсөл, Дүнда логистикийн паркийн хяналтын агуулахын төсөл бүгд баригдаж эхэлсэн бөгөөд заримыг нь энэ онд дуусгаж, үйлдвэрлэлд оруулсан бол заримыг нь ирэх онд дуусгахаар төлөвлөж байна.
  "Энэ бүх агуулах, ложистикийн төслүүд дуусмагц Зүүн хатавч боомтын түгээлтийн төвийн үйл ажиллагаа бэхжив"гэж Шилийнгол аймгийн Гадаад харилцааны албаны орлогч дарга, Боомтын албаны дарга Мөнхцэнгэл хэлэв. Тэрээр мөн хэлэхдээ: Сүүлийн үед Шилийнголын аймаг нь Зүүн хатавч-Бичигт хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг ахиулах талаар шаргуу ажиллаж байна. Зүүн Үзэмчин хошуу ч мөн төмөр замын боомтын байгуулалтын ажлын тусгай  баг гаргаж, зураг төслийн хүрээлэнгийн хамтаар төмөр замын боомтын бүтээн байгуулалт, төмөр замын шугамын урьдчилсан шалгаруулалтыг хийж байна.


   Эрээн хот энэ он гарснаар Монгол Улс, ОХУ-ын холбогдох яам, комисстой 25 удаа хэлэлцээ, уулзалт хийж, боомтын бараа, ажилтны гаалийн бүрдүүлэлттэй холбоотой асуудлыг цаг тухайд нь зохицуулж шийдвэрлэжээ.Зүүн хатавч боомт Монголын Бичигт боомтын холбогдох албатай гурван удаагийн уулзалт хийж, боомтын гаалийн бүрдүүлэлт болон бусад асуудлаар ярилцаж, Зүүн хатавч боомтын шууд ачаа болон зорчигчийн гаалийн бүрдүүлэлтэд саадгүй сэргээхэд үр дүнтэй нөлөөлөв.
  Цөөнгүй хүчин чармайлтын үр дүнд энэ оны эхний гурван улиралд Шилийнгол аймгийн боомтын импорт экспортын ачааны хэмжээ 16 сая 426 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.9%-иар өсч, гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 9.08 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 79.8%-иар өссөн байна.Бүх аймгийн гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 79 сая 620 мянган юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2%-иар нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын гэрээний хэмжээ 56 сая 180 мянган юаньд хүрч, жилийн зорилтоо давсан байна.

 

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СОЛОНГО
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан