Партизаны гудамжийг бүрэн камержууллаа

Партизаны гудамжийг бүрэн камержууллаа

 

Цагдаагийн байгууллагаас теле хяналтын камер бүхий “Ногоон бүс” төслийг 2022 оноос санаачлан хэрэгжүүлж буй. Төслийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх хүрээнд тус дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг бүрэн камержуулжээ. Ингэснээр тус хороодод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ.

 

“Ногоон гудамж” нийт 4.2 га талбайг хамарч буй бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, арваннэгдүгээр сургууль, нэгдүгээр цэцэрлэг байрладаг. Түүнчлэн хувийн хэвшлийн 15 ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ гудамжинд нийт 18 теле камераар хяналт хийж байсан ч түүнээс нь долоо нь ажиллахгүй, стандартын шаардлага хангахгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Эдгээр камерыг дэд төслийн хүрээнд шаардлага хангуулж, шинээр 26 теле хяналтын камер суурилуулан үйл ажиллагаагаа жигдрүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрт хэрэгжсэн “Ногоон гудамж” төслийн хүрээнд Партизаны гудамжинд нийт 44 теле хяналтын камер одоогоор ажиллаж байна. Эдгээр теле камер бүрэн ажиллаж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлж байгаа 2000 орчим иргэний аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм байна. Ийнхүү цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан