Ийм хүн Боловсролын сайд нь болж байдаг, энэ салбарынхан хөөрхий

БСШУС-ын сайдаар Архангайн Засаг дарга байсан Ё.Баатарбилэг гэгч томилогдов. Энэ салбарынхан ч мөн ч азгүй хүмүүс юм даа хэмээн шогширч байна, цаана чинь хүмүүс. Хамгийн эмгэнэлтэй нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг болохгүй бүтэхгүй байна хэмээн огцруулах санал өгч байсан хүн шүү дээ. За энэ нь улс төр байж гэж бодоход ядаж боловсрол тааруу нөхөр байх юм. Ядаж хагас хугас орос, англи хэлтэй хүн болсон бол хэмээн багш нар толгой сэгсэрч байна. Хамгийн азгүй салбар юм гэж арга ядаж байна. Хоёр жилд 3-4 сайд солигдсон ч ийм хүн сайдаар нь ирнэ гэдэг дэндүү харамсалтай. Ц.Цогзолмаа сайд энэ салбарт бугшаад байсан муу муухайг задлах гэж оролдсон. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар чөлөөлөгдлөө. Түүний намтрыг дор нийтлэв. 
ЁНДОНПЭРЭНЛЭЙН БААТАРБИЛЭГ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд
Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд
Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд
МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд
МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд
Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд
ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд
Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд
Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2019 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
ШАГНАЛ
2009 онд
Алтан гадас одон
2006 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
ЦАХИМ ШУУДАН
ЦАХИМ ХУУДАС

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан