Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.
Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг АТҮТ-өөс зөвлөлөө.
ЗТХ-ийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулагдах гэж байна.
Үнийн тариф
Суудлын машин-22,000 ₮
Ачаа, автобус, механизм-33,000 ₮
Мотоцикл, чиргүүл-11,000 ₮
Техникийн хяналтын үзлэгтээ цаг тухай бүрд нь хамрагдаж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, өөрийгөө болон бусдыг зам тээврийн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв