ОБЕГ | Алба хаагчид 1000 ширхэг суулгац тарилаа

ОБЕГ | Алба хаагчид 1000 ширхэг суулгац тарилаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он хүртэл “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн ажилтан, алба хаагчид өнөөдөр Богд уулын “Жаргалантын ам”-д 1000 ширхэг хайлаас мод тариаллаа.

Онцгой байдлын байгууллага нь 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 286.870 мод, жимсгэний мод, бут тарьж, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хэнтий аймгийн салбар, нэгжүүдийг түшиглэн 8 төрлийн 28.429 үрсэлгээ ургуулаад байна.

 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан