АН-ын удирдлага Ц.Элбэгдоржийн гишүүнчлэлийг сэргээсэн ч УИХ-д нэр дэвших тойрог өгөхгүй гэжээ

УИХ-ын ээлжит сонгууль нэг жил хагасын дараа болох гэж байна.Үүнтэй холбоотойгоор МАН, АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ эхний байдлаар ярьж эхэлжээ.
"Нэгдмэл Монгол" хөдөлгөөн байгуулж буй Н.Алтанхуяг, Гэр Хороолол Хөгжлийн нам байгуулаад хэвлэлийн төлөөлөгчийнхөө цүнхэнд тамгыг нь хадгалуулчихсан Э.Бат-Үүл нарын хувьд АН-ын дарга С.Эрдэнэтэй тохироо хийж, УИХ-д нэр дэвших эрх олж авахаар "шантааж" хийж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
 
Ингэхдээ Э.Бат-Үүл 8, Н.Алтанхуяг 15 УИХ-д нэр дэвших квот нэхэж буй аж.
 
Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд  АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн талаас илүү нь шинэ хүн байх ёстой гэсэн байр суурь баримталж буй аж.
Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АН-ын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтийг дуртайяа хүлээн авна, харин УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлж чадахгүй гэсэн байна. Түүнчлэн Элбэгдоржийн хүү Эрдэнийг ч  АН-аас УИХ-ын, НИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж урьдчилсан байдлаар тогтсон гэнэ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өөрөө болон хүүгээрээ дамжуулан улс төрд шууд оролцох боломжийг АН-ын өнөөгийн удирдлага олгохыг хүсэхгүй байгаа бололтой.
П.Мандах
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан