МАН-аас хангайн бүсэд нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ганзоригийн Тэмүүлэн сонгуулийн сурталчилгааны нээлтээ эхлүүлснээс хойш Хангайн бүсийнхээ 7 дахь суманд уулзалтаа үргэлжлүүлж байна. 

Тэрээр Хангайн бүсэд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн талаар очсон газар бүрдээ, Хангайн бүсийнхэндээ танилцуулж байна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хангайн бүсэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн онцлох заалтаас дурдвал:
- Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.
- Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох бодлого баримтлан, бүсчлэн байгуулна.
Түүнчлэн уулзалтын үеэр иргэдэд Малчны тухай хуулийн зохицуулалт, ирэх жилүүдэд төрөөс малчдыг хэрхэн дэмжих, ямар бодлого хэрэгжүүлэх, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар тусгасан бодлого, зорилтоо танилцуулж, иргэдийнхээ саналыг сонсож байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан