"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч,06-р сарын 25-ны өдрийн 14 цаг 07 минутад ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны урьдчилан тогтоосон бүсэд аюулгүй газардсан байна. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Намын төв хороо, Төрийн зөвлөл болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс баярын цахилгаан илгээж, Сарны хайгуулын төслийн Чан Э-6 үүрэг даалгаварын командлалын газар болон үүрэг даалгаварт оролцсон бүх нөхдүүдэд баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин баярын цахилгаандаа "Чан Э-6 сарны алс талаас дээж авчирсан нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа байж, Хятад улсыг сансар судлал, шинжлэх ухаан технологийн хүчирхэг улс болгон бүтээн байгуулах талаар бас нэгэн том амжилт олсон байна. 20 жилийн турш сарны хайгуулын төслийн судалгаа, бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх нөхдүүд сарны эрэл хайгуулын үзэл санааг урагшлуулж,шинжлэх ухаан технологийн оргилд зоригтойгоор авирч,дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон амжилтуудыг олж, өндөр чанартай, өндөр үр ашигтай сарны хайгуулын замаар замнасан юм"гэжээ.
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | cri.cn |